Мөргөлдөөн гарсан Болгар дерби

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Мөргөлдөөн гарсан Болгар дерби

Бямба гаригт болсон Софи хотын дерби болох “Левски” болон “ЦСКА София” багуудын тулааны үеэр хөгжөөн дэмжигчид болон цагдаагийн ажилчдын дунд мөргөлдөөн болсон байна. Тус мөргөлдөөний улмаас 23 цагдаагийн ажилтан гэмтсэн бөгөөд тэдний гурав нь хүнд гэмтсэн аж. Харин эмх замбараагүй байдал үүсгэсэн үзэгчдээс 23 хүн баривчлагджээ. Софи хотын цагдаагийн газрын дарга Валери Ёрданов тус тоглолтыг үзэх гэж байсан 15 согтуу үзэгчийг цэнгэлдэх рүү оруулаагүй гэж мэдээлсэн байна. Харин эмнэлгийн зүгээс “ЦСКА”-ын 25 настай хөгжөөн дэмжигч залуу толгой тус газраа хүнд гэмтэлтэй, биеийн байдал нь хүндхэн байгаа гэж мэдээлжээ.

Мөргөлдөөн үүсгэсэн тус тоглолтод “ЦСКА” өрсөлдөгчөө 3:1-ээр буулган авсан. Зочдын талаас 3000 хөгжөөн дэмжигч цэнгэлдэхэд ирсэн ч энэхүү том мөргөлдөөнийг үүсгэсэн байна. Цэнгэлдэхийн гадна талд үүссэн хөгжөөн дэмжигчдийн мөргөлдөөнийг цагдаагийн албан хаагчид багагүй хүч гаргаж зогсоожээ. Болгарын хамгийн алдартай тус хоёр багийн тоглолтын үеэр эмх замбараагүй байдал гарах нь энгийн үзэгдэл болсон гэж болно. Тиймээс хүчний байгууллага үргэлж өндөржүүлсэн бэлэн байдалд ажилладаг аж.

“Левски” одоогоор лигийнхээ хүснэгтийн хоёрдугаар байрт 32 оноотой явж байна. Харин “ЦСКА” тавдугаар байрт 29 оноотой бичигдэж байгаа аж.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж