
Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг халз мэтгэлцээнд дууджээ. Тэд мэтгэлцээнд оролцуулах урилгаа өнөөдөр Ерөнхий сайдад хүргүүлсэн байна. Уг урилгад “Хот суурин газрын гэр хорооллын оршин суугч хэн боловч Монгол улсын үндсэн хуулинд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдарч сурч боловсрох эрхийнхээ хүрээнд байгалийн баялгаас орох орлогоос үнэ төлбөргүйгээр хоёр өрөө орон сууцыг өрх бүрт олгох эрх зүйн орчинг бий болгох эсэх асуудлаар 2011 оны гуравдугаар сарын 8-ны өдөр халз мэтгэлцээнд урьж байна” гэсэн байна.
Б.Мандах