Бүрэгхангайн сумочид илүүрхлээ

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Бүрэгхангайн сумочид илүүрхлээ

Булган аймгийн Бүрэгхангай суманд  сумо бөхийн холбоо, биеийн тамир, спортын газраас зохион байгуулсан насанд хүрэгчдийн энэ оны аварга шалгаруулах тэмцээнд болллоо.
Аймгийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл нийт 24 медалийн  бараг тал хувийг нь буюу 11 медалийг авч, багаараа 43.5 оноогоор тэргүүлжээ. Энэхүү тэмцээнд 64 сумочид найман жинд хүчээ сорьсноос эмэгтэйчүүдээс спортын дунд сургуулийн М.Батжаваа, Бүрэгхангай сумын Ганцэцэг, Д.Цэнгэлмаа, эрэгтэйчүүдээс мөн сумын Ж.Наранбат, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, спортын дунд сургуулийн Б.Мөнхбаатар, О.Отгонболд, Д.Мягмардорж нар аймгийн аварга болсон байна. Багийн  дүнгээр Х.Батхишиг, П.Очбадрах дасгалжуулагчтай мэргэжлийн суруалт үйлдвэрлэлийн төв, спортын дунд сургууль хоёр, гуравдугаар байр эзэлжээ. Аймгийн аварга шалгаруулах энэ тэмцээнийг “Анаг тур” компани ерөнхий ивээн тэтэгчээр ажиллаж хамтран зохион байгуулсан байна.

Ж.Мөнх-Очир   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж