Нөөцийн махны борлуулалтад үнэ нөлөөлжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Нөөцийн махны борлуулалтад үнэ нөлөөлжээ

Нийслэлчvvдийн євєл хаврын махны хэрэгцээнд зориулж Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас  12 мянган тонн мах нєєцєлсєн. Худалдаанд гараад сар гаруй болж байгаа хэрнээ нөөцийн махны борлуулалт маш муу байна. Єнєєдрийн байдлаар нєєцєлсєн махнаас дөнгөж 2260 тонн нь зарагджээ. Нєєцийн махны vнэ захуудад зарж борлуулж буй шинэ махны үнээс төдийлөн бууралтгүй байгаа нь борлуулалтад нөлөөлсөн хэмээн тус яамны мэргэжилтнүүд дүгнээд байгаа юм. Өнөөдрийн байдлаар нөөцийн  нэг килограмм хонины мах 3000, vхрийн мах 3500 тєгрєг байгаа нь иргэдийн худалдан авалтад нєлєєлж байгаа гэнэ. Харин “Хүчит шонхор” зах дээр хонин мах 2900 төгрөгийн үнэтэй байна. Нєєцийн махыг ирэх долдугаар cap хvртэл худалдахаар тєлєвлєсєн байна.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж