Дүйцүүлэх албаны цэргүүд халагдлаа

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Дүйцүүлэх албаны цэргүүд халагдлаа

Засгийн газрын тогтоолыг үндэслэн Булган аймгийн Засаг дарга захирамж гаргаж  цэргийн албыг иргэний хамгаалалтын мэргэжлийн ангиудад 2009 оноос дүйцүүлэх хэлбэрээр биечлэн хааж хугацаагаа дуусгасан залуучуудыг уг албанаас чөлөөллөө. Тэшиг Булган сумын тус бүр тав, Баян-Агт, Сайхан, Рашаантын мөн тус бүр гурав. Баяннуур, Бугат, Гурванбулаг, Сэлэнгэ, Хутаг,Өндөр, Хангал, Хишиг-Өндөрийн нэгээс хоёр залуу дүйцүүлэх албыг хаасан байна.

Алба хаагчдын нэг нь шашин шүтлэг, бусад нь ёс зүйн шалтгааны улмаас үндсэн хуулиар хүлээсэн эх орноо хамгаалах хууулийн дагуу цэргийн алба хаах үндсэн үүргийг тийнхүү иргэний хамгаалалтын мэргэжлийн ангиудад дүйцүүлэх хэлбэрээр биечлэн хэрэгжүүлжээ. Могод, Орхон, Бүрэгхангай, Дашинчилэн сумын залуучуудын алба хааж байгаа хугацаа дуусаагүй тул энэ удаагийн шийдвэрээр халагдаагүй байна.

Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж