Tom Hooper шилдэг найруулагч боллоо

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Tom Hooper шилдэг найруулагч боллоо

Америкийн кино академиас жил бүр зохион байгуулдаг Оскарын наадам энэ жил 83 дахь удаагаа зохиогдож, шилдгүүдээ тодруулж дууслаа.

83 дахь удаагийн Оскарын наадмын “Шилдэг найруулагч” “Шилдэг кино” “Шилдэг эрэгтэй дүр” “Шилдэг кино зохиол” гэсэн дөрвөн гол төрөлд Английн хатан хаан Элизабетын эцгийн тухай намтарчилсан кино болох “The King"s Speech” буюу “Хааны айлтгал” кино ялагчаар тодорлоо.

Хүмүүсийн хамгийн их анхаарлаа хандуулдаг “Шилдэг кино” төрөлд “Black Swan” болон “The Social Network” кинонууд хүчтэй өрсөлдөгч байсан юм.
Уг киноны найруулагчаар ажилласан Tom Hooper “Алтан бөмбөрцөг”-өөс шилдэг найруулагчийн шагнал хүртснээр энэ жилийн Оскарын эзэн болно гэдэг нь бараг тодорхой болоод байсан юм.

Энэхүү төрөлд түүнтэй “Black Swan” киноны найруулагч Darren Aronofsky, боксчин залуугийн тухай “The Fighter” киноны найруулагч David O. Russell, “The Social Network” киноны найруулагч David Fincher, “True Grit” киноны найруулагч Joel Coen, Ethan Coen нар нэр дэвшээд байсан юм.

Харин Хааны дүрийг бүтээсэн Colin Firth өрсөлдөгчид болох  Javier Bardem, Jeff Bridges, Jesse Eisenberg , James Franco нарыг ардаа орхиж, анхны Оскараа гардаж авлаа.

Н.Наран

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж