“Сонгодог агаар” тоглолт өнөөдөр болно

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

“Сонгодог агаар” тоглолт өнөөдөр болно

UBS” телевизээс зохион байгуулсан “Universe Best Songs-2010” наадмын ялагч Б.Жавхлантөгс, дэд байрын шагналт П.Өнөржаргал, цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин Б.Долгормаа, Ж.Энхмаа, Г.Ариунбаатар нараны хамтарсан “Сонгодог агаар” тоглолт өнөөдөр болох гэж байна. Улсын дуур бүжгийн эрдмийн театрт 19.00 цагт эхлэх тус тоглолт хоёр хэсэгтэй юм. Тоглолтын эхний хэсэгт Монголын хөгжмийн зохиолчдын дуурийн ари, дуэт, мэргэжлийн дуунууд эгшиглэх бол хоёрдугаар хэсэгт дэлхийн сонгодог дуурийн ариг дуулах юм байна. Тоглолтод УДБЭТ-ын симфони найрал хөгжимчид хөгжимдөж, урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Туулайхүү удирдах юм.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж