Хөгжлийн банкны хуулийг сонирхоорой

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банкны хуулийг сонирхоорой

Төрийн мэдээлэл эмхтгэлийн шинэ дугаарт Нотариатын тухай, энэ хуулийг дагалдан гарсан хуулиудыг нийтэллээ. Нотариатын зарчим, нотариатчийн ажлын байр, тавих шаардлага, тойрог, нотариатын үйлдэл хийх хэл, тамга, баталгааны тэмдэг, баримт, үйлчилгээний хөлс, зардалтай холбоотой бүхий л мэдээллийг эмхтгэлээс авах боломжтой. Түүнчлэн гэрээслэл гэрчлэх, өвлөгдсөн эд хөрөнгийг хадгалах, өвлөх эрхийн гэрчилгээ олгох, гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгээс өмчлөх эрхийг гэрчлэх, гэрээ хэлцэл гэрчлэхтэй холбоотой нарийн ойлголтыг эмхтгэл өгөх болно.

Түүнчлэн Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг нийтэллээ. Хөгжлийн банкны эрхлэх үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, банкны үйл ажиллагаанд хийх хязгаарлалт, дотоод хяналт зэрэг банктай холбоотой бүхий л мэдээлэл багтлаа. Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөр, түүнд тавих шаардлага, зээл авах, төлбөр тооцоо хийхтэй холбоотой хуулийн заалтуудыг зөвхөн “Төрийн мэдээлэл” л өгөх болно.

Зээлийн баталгааны дээд хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолыг мөн нийтэллээ. Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын Хөгжлийн банкинд гаргах зээлийн баталгааны дээд хэмжээг Монгол Улсын 2011 оны төсвийн жилд дотоодын нийт бүтээгдэхүүний 24.7 хувиас, Монгол Улсын 2012 оны төсвийн жилд дотоодын нийт бүтээгдэхүүний 18.8 хувиас хэтрэхгүй байхаар тогтоосон байна.

Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг нийтлэв. Энэхүү тогтоолоор Хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр 2011 оноос хэрэгжүүлж эхлэх төсөл, хөтөлбөрийг баталсан байна. Тухайлбал, УИХ-ын 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаар тогтоолоор баталсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, УИХ-ын 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 32 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”, ”Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2010 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 45 дугаар тогтоолд заасан “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор” зэрэг томоохон төсөл, хөтөлбөр багтаж байгаа юм.
Газрын тосны зарим бүтээгдэхүүний онцгой албан татварын тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ.

“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн редакци

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж