285 сая ам.долларын төсөл хэрэгжинэ

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

285 сая ам.долларын төсөл хэрэгжинэ

Улсын бүртгэлийн ерөнхий газар Монголын мянганы сорилтын сантай хамтран  Хөрөнгийн эрхийн төслийг хэрэгжүүлж буй.  Уг төслийг АНУ-ын Мянганы сорилтын корпорациас  285 сая ам.доллараар санхүүжүүлж буй. Хөрөнгийн эрхийн төслийг хэрэгжүүлснээр  газар өмчлөл, бүртгэлтэй холбоотой асуудлаар төрийн байгууллагуудын зүгээс иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах, үйлчилгээ үзүүлэх орчин, техник хэрэгслийн чадавхийг нэмэгдүүлэх, кадастрын зургийн нарийвчлалыг сайжруулах, газар өмчлөл, бүртгэлийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх замаар газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулахад саад болж буй хүндрэлийг багасгаж арилгах чухал ач холбогдолтой гэнэ.

Хөрөнгийн эрхийн төслийн үр дүнд ойролцоогоор гэр хорооллын 75 мянган өрх хашааны газраа өмчлөх эрхээ бүртгүүлэн, газрын зах зээлийн харилцаанд орох боломжтой болох аж. Мөн хөрөнгийн бүртгэлд гарсан дэвшил, үл хөдлөх хөрөнгийн зах зээл, банк санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд дам нөлөөлж, иргэд үр шимийг нь удахгүй хүртэж эхэлнэ хэмээн төсөл хэрэгжүүлэгчид үзэж байна.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж