AIBA буюу Олон улсын сонирхогчдын боксын холбооноос санаачлан зохион байгуулж буй WSB тэмцээнд манай улсаас Монгол Улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ Америкийн бүсийн “Мемфис Форс” багт, гавьяат тамирчин Н.Төгсцогт Азербайжаны “Баку Файерс” багт, харин ОУХМ З.Энхзориг Италийн “Милано Тандер” багтай гэрээ байгуулаад байсан юм. У.Мөнх-Эрдэнийн тухайд оны өмнө гэрээгээ цуцалснаар эх орондоо ирж, бэлтгэл сургуулилтаа эхлүүлээд байсан бол З.Энхзориг сар шинийн өмнөхөн нутагтаа иржээ. Тэрбээр “World Series of Boxing” тэмцээнд lightweight буюу 61 кг-д багаа төлөөлөн гурван тулаан хийхдээ гурвууланд нь оноогоор ялагдсан юм. Манай шилдэг боксчдын нэг, ОУХМ З.Энхзориг маргааш эхлэх улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох бөгөөд үргэлжлүүлээд Европын цувралуудад Монгол Улсаа төлөөлөн тулалдах болно.
З.Энхзориг гэрээгээ цуцалжээ
Боксын дэлхийн лиг гэгдэж буй “World Series of Boxing” тэмцээнд оролцохоор Европын бүсийн “Милано Тандер” багтай гэрээ байгуулаад байсан ОУХМ З.Энхзориг гэрээгээ цуцлан, эх орондоо иржээ.
С.Цэлмэг