Д.Хаянхярваа Дархан аймагт ажиллав

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Д.Хаянхярваа Дархан аймагт ажиллав

Хамтарсан Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд тав дахь чуулганаа дуусгаж, УИХ-ын гишүүд өөрсдийн сонгогдсон тойрогтоо ажиллаж байна. Дархан-Уул аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн, төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваа өнөөдрөөс эхлэн аймаг орон нутагтаа ажиллаж эхэллээ. Хаалтын чуулганаар Нотариотын тухай, Арбитрын тухай, Хорио цээрийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Ашигт малтмалын тухай хуульд, Гадаад дотоодод хөрөнгө оруулах тухай,  Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт, Монгол улсын иргэний гадаад цагаачлалын тухай, Мөнгө угаах, Терроризмтэй тэмцэх гээд нэг дор 26 хуулийн төслийг баталжээ. Намрын чуулганаар дэд бүтэц, эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн чухал салбарт хийгдэх хөрөнгө оруулалтын хэмжээг өмнөх жилүүдээс өсгөж. төсвийн дийлэнх хувь иргэдэд чиглүүлсэн байгаа учраас ч хэдэн төгрөгийг хаана яаж зарцуулахыг зангидаж суугаа төсвийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүнээс иргэд асуух зүйл олон байгаа. Намрын чуулганаар энэ мэт батлагдсан хуулийн талаар, төрийн бодлогыг ард иргэддээ хүргэхийн тулд ийнхүү тойргийнхоо хөдөлмөрчидтэй уулзах уулзалтаа Дархан сумаас эхлүүлсэн аж. Өмнө нь багийн төвүүд дээр нийт иргэд сонгогчидтой уулзалт хийдэг байсан бол энэ удаад нэг бүрчлэн иргэдийг хүлээн авч уулзахаараа онцлогтой байв. Дархан сумын нийт 250 гаруй хүнтэй биечлэн уулзсан бол Хонгор сумын 50 гаруй хүнтэй уулзжээ. Иргэдийн зүгээс мөнгө, тусламж, гэр гуйх зэрэг зүйл бараг байхгүй болсныг гишүүн хэлж байсан. Харин ч аймаг орон нутаг, улс орны хэмжээнд тулгамдаж байгаа зүйлийн талаар санал, хүсэлт их тавьжээ. Иргэд ч ажлын байрыг хэрхэн нэмэгдүүлэх талаар, эх орны хишгийн талаар, таван толгойн хувьцааны талаар гээд Дарханы утааны тухай ч ярьж байсан. Тэрээр энэ удаагийн уулзалт ажил хэрэгч талдаа боллоо хэмээн дүгнэж байв.

М.Дэлгэржаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж