Ямарч төрлийн тусламж үзүүлэхэд “бэлэн”

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Ямарч төрлийн тусламж үзүүлэхэд “бэлэн”

Шилжилтийн үеийн Үндэсний сөрөг хүчний Зөвлөл байгуулаад байгаа Ливийн сөрөг хүчний удирдагчдад хандан АНУ өнгөрөгч ням гаригт Муамар Кадафийн дэглэмийг эсэргүүцэн боссон сөрөг хүчнийхэнд “ямарч төрлийн тусламж” үзүүлэхэд “бэлэн” байгаа гэдгээ мэдэгджээ. Энэ тухай АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон мэдэгдсэн байна.

Хиллари Клинтон “Юуны өмнө Кадафийн дэглэмийг дахиж цус асгаруулахгүйгээр эцэс болгох ёстой. Бид хөлсний этгээдүүдийг Ливийг нэн даруй орхиж яваасай гэж хүсч байна” хэмээн мэдэгдсэн байна.

Хиллари Клинтоны мэдэгдэл хийхээс өмнөхөн Ливийн сөрөг хүчнийхэн шилжилтийн үеийн Үндэсний Зөвлөл байгуулснаа мэдэгдсэн байна.

Энэхүү мэдэгдлийг хоёрдугаар сарын 21-нд өөрийн хүсэлтээр сайдын албан тушаалаас огцорсон, Ливийн Шүүх яамны сайд асан Мустафа Абделжалил хийсэн бөгөөд шилжилтийн үеийн засгийн газар байгуулж, гурван сарын хугацаанд улс орныг удирдан, аажмаар бүх нийтийн сонгууль явуулах бэлтгэлийг хангана хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж