Хойд Солонгосын хөлбөмбөгчид Зимбабвед бэлтгэлээ базаана

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын хөлбөмбөгчид Зимбабвед бэлтгэлээ базаана

Ирэх зургадугаар сарын 11-нд эхлэх FIFA-гийн 19 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох 32 шилдэг багийн эгнээнд багтсан Хойд Солонгосын хөлбөмбөгчид дэлхийн аваргын бэлтгэлээ Зимбабве улсад базаах гэнэ. Цаг агаарын хувьд ДАШТ зохиогдох Өмнөд Африктай ойролцоо учир Хойд Солонгосын хамт нийт таван улсын баг тамирчдыг хүлээн авахад бэлэн гэдгийг Зимбабве мэдэгдээд байна. Гэхдээ тус улсын аялал жуулчлалын сайд Уолтер Мзембигийн хэлснээр одоохондоо зөвхөн БНАСАУ-ын баг л бэлтгэлийн баазад ирэх нь тодорхой болсон гэнэ. Тэд Англи, АНУ, Австрали болон дэлхийн таван удаагийн аварга Бразил нарт санал тавьсан бөгөөд одоохондоо эцсийн хариу ирээгүй байгаа ажээ.
Хамгийн сүүлд 1966 оны дэлхийн аваргад оролцож байсан Хойд Солонгосын хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчид тавдугаар сараын сүүлчээр Зимбабвег зорих юм байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж