Орон нутгийн хөгжлийн индекс 0,46 байна

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Орон нутгийн хөгжлийн индекс 0,46 байна

Орон нутгийг жигд хөгжүүлэх, төсвийн хөрөнгө оруулалтыг аймаг, орон нутгийн хөгжлийн бодит түвшинд тулгуурлан оновчтой төлөвлөхөд ашиглах хөгжлийн индекс тооцох арга, индекс тооцоход шаардагдах мэдээлэл, тэдгээрийг гаргах байгууллагуудын жагсаалт батлагдсан. Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо индекс тооцох аргыг боловсруулахдаа орон нутгийг жигд хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын хуваарилалтыг боловсронгуй болгох, төсвийн хөрөнгө оруулалтыг аймаг, орон нутгийн хөгжлийн бодит түвшинд тулгуурлан оновчтой төлөвлөхөөр тусгасан байна. Мөн орон нутгийн эрүүл мэнд, боловсролын хүртээмж, дэд бүтцийн хангамж, хүрээлэн буй орчин, хөгжлийн нөөц, давуу тал, нийгэм, эдийн засгийн хөгжлийн төлөв байдал, хөдөө аж ахуй зэргийг өнөөгийн байдалтай харьцуулан тодорхойлох замаар хийжээ. Индексийн тусламжтайгаар аймгуудын хөгжлийн түвшинг эрэмбэлэн, тухайн орон нутгийг хөгжүүлэх бодлогыг тодорхойлох, төсвийн хөрөнгө оруулалтыг хөгжлийн түвшингээрээ хоцрогдож байгаа, нэн тэргүүнд шаардлагатай аймаг, орон нутагт чиглүүлэн ахиу төлөвлөх боломж бүрдэнэ гэж үзсэн байна. 2010 оны орон нутгийн хөгжлийн индексээрээ манай аймаг Өмнөговь, Орхон аймгийн дараа оржээ. Улсын дундаж индекс 0,39 байгаа бол Дархан-Уул аймгийн индекс 0,46 байгаа юм. Улсын түвшнээс харьцангй дээгүүр үзүүлэлттэй байна гэдэг маань үйлдвэрлэлийн хөгжил, дэд бүтэц, харьцангуй сайтай, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, хүртээмж сайн байгаа гэж ойлгож болохоор байна гэлээ. Хөгжлийн индексийг 9 бүлгийн 65 үзүүлэлтээр дүгнэжээ.

М.Дэлгэржаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж