Лам нар СТА цол хүртлээ

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Лам нар СТА цол хүртлээ

Дарь эх ламын хийд хараа голын дүрс нарсны хойд талд Суварган толгойн өвөрт 1800-аад оны үед анх байгуулагдсан бөгөөд 1937 оны хэлмэгдлийн шуурганд өртөж, нурсан юм. Харин түүний дараа 1990 оны 6-р сарын 27-ны өлзий дэмбэрэлтэй сайн өдөр Дархан хотын зан үйлийн ордны нэг өрөөнд лам З.Хашхүү, Р.Доёд, Д.Базаррагчаа, Б.Гомбоцэрэн нарын 11 лам хуварга чогчин хурлаа хурж, одоогийн хийдээ нээж байсан түүхтэй. Хаврын тэргүүн сарын шинийн 14-ний билэгт сайн энэ өдөр тус хийдийн түүхэнд тодоор үлдэх нэгэн үйл явдал болж өнгөрсөн нь  хоёр СТА төрсөн явдал байлаа. Соёл урлагийн салбарт оруулсан хувь нэмрийг төр засгаас үнэлж, хийдийн анхдагчуудын нэг болох Да лам Д.Базаррагчаа болон ловон лам Ж.Мөнхсүх нарт МУЗГ-ын шагнал СТА цол тэмдгийг гардуулсан юм. Үүний зэрэгцээ хийдийн тохижилт болон хийдийг сэргээж, шүтээн босгоход өөрийн хувь нэмрээ оруулж байгаа Д.Замбитивд Тэргүүний ардын авъяастан шагнал хүртээлээ. 1991 онд орон нутгийн төрийн захиргаанаас хийдэд өгсөн дархан хотын анхны сургуулийн дүнзэн байшинг засч, өргөтгөл хийж сүм дуган болгож байсан. Тухайн үед есөн тохой хоёр суварга, есөн тохой Богд лам бүтээж, 1994 онд алтан жавягтай 108 боть Ганжуур судар залж байсан зэрэг хараагийн дарь эхийн гэцогдаржаалин хийдийн түүхэнд бас нэгэн шинэ хуудас өнөөдөр нээгдэж, үндэсний уламжлал, соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлст нь хийсэн хөдөлмөр бүтээлийг нь төр засаг өндрөөр үнэлжээ.

М.Дэлгэржаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж