ИТХ-ын тэргүүлэгчид хуралджээ

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

ИТХ-ын тэргүүлэгчид хуралджээ

Дархан-Уул аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид өнгөрсөн долоо хоногт хуралдсан юм. Хурлаар аймгийн төсвөөр 2011 онд худалдан авах бүтээгдэхүүний ангийг баталж, аймгийн Засаг даргын тамгын газрын албан хаагчдын ёс зүй, сахилга батын талаарх мэдээлэл хийсэн байна. Мөн аймгийн ИТХ, тэргүүлэгчдийн тогтоол шийдвэрийн хэрэгжилт, гамшгийн эрсдлийн сан бүрдүүлэх, захиран зарцуулах, тайлагнах журмын тухай хэлэлцжээ. Байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх сан болон аймаг сумдын хэмжээнд ойгоос бэлтгэх модны хуваарийг баталсан юм. Хүүхдийн болон түүний эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний 2011 оны төлөвлөгөөтэй танилцжээ. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, ойн тухай хуулийн 14 дүгээр зүйл, байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2010 оны тушаалыг үндэслэн аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид тогтоол гарган, аймгийн хэмжээнд 2011 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаарт багтаан арчилгаа, цэвэрлэгээ, явуулах замаар хэрэглээний болон түлээний мод бэлтгэх сумын модны хуваарийг баталжээ. Ийнхүү 2011 онд нийтдээ 6160 шоо метр модыг аймгийн хэмжээнд бэлтгэхээр боллоо.

М.Дэлгэржаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж