“Тусгаар тогтнолын цом”-ын эзэн тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

“Тусгаар тогтнолын цом”-ын эзэн тодорлоо

Монгол улсад Улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой, Монголын эх орончдын өдөр, Монгол Ардын Намын 90 жилийн ойд зориулан Монгол Ардын Намаас санаачлан Монголын Зохиолчдын Эвлэл, Монголын Чөлөөт Зохиолчдын Холбоо, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз хамтран зохион байгуулж буй “Тусгаар Тогтнолын Цом” яруу найргийн наадам өчигдөр Драмын эрдмийн театрт болж, шилдгээ тодрууллаа. Энэхүү наадамд 30 гаруй яруу найрагч эх орон, тусгаар тогтнолын сэдэвт шүлгээр өрсөлдсөнөөс МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Ай.Төмөр-Очир тэргүүн байр эзэлсэн юм. “Тусгаар тогтнолын цом” яруу найргийн наадмын ерөнхий шүүгчээр ардын уран зохиолч Т.Галсан ажилласан байна.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж