Иргэдийн эрхийг хангах ажлыг эрчимжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Иргэдийн эрхийг хангах ажлыг эрчимжүүлнэ

Цагдаагийн ерөнхий газраас 2011 онд гурван томоохон зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Эдгээрийн нэг нь хуулийг дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх зарчмыг чанд сахиж, гэмт хэрэг, зөрчлийн улмаас хохирсон иргэдийн эрхийг хангах ажлыг эрчимжүүлэх юм. Энэхүү зорилтын хүрээнд Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газраас өнгөрөгч 2010 онд цагдаагийн алба хаагчдад шийдвэрлүүлэхээр гаргасан гомдол мэдээллээ шийдвэрлүүлж чадаагүй болон гомдол нь удааширч байгаа хохирсон иргэдийн гомдол саналыг авч, шийдвэрлүүлэн ажиллаж байна.  Иргэд өөрсдөө хуулийн хугацааг нь сайн мэдэхгүй байж, өргөдөл гомдол удааширч байна хэмээн хандаж байгааг хэлж байна. Хуулиараа хөнгөн хэрэг 21 хоногт, харин хүнд хүндэвтэр, онц хүнд гээд эрүүгийн байцаан шийтгэх хуулиар шийдвэрлэгдэх хэргийг 2 сарын хугацаанд багтаан шийддэг юм. Харин иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдолд 5-19 хоногийн хугацаанд хариу өгөх учиртай. Хэрвээ эдгээр хугацаанаас хэтэрсэн тохиолдолд та цагдаагийн байгууллагын удирдлагуудад хандах боломжтой. Одоогийн байдлаар зөвхөн 2010 оны хэргийн талаарх хүсэлтийг хүлээн авч байгаа, харин өмнөх жилүүдийнх хамааралгүйг тэд хэлж байна.

М.Дэлгэржаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж