Халдварт өвчин буурах хандлагатай байна

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Халдварт өвчин буурах хандлагатай байна

Өнгөрсөн  долоо хоногт улсын хэмжээнд 154.958 хүн амбулаториор үйлчлүүлсний 10.438 буюу 6.7% нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдож, өмнөх долоо хоногоос 1.3%-иар буурсан  байна. Үүнээс  нийслэлд 69.485 хүн амбулаториор үйлчлүүлсний 5337 нь  ТТӨ-тэй гэж оношлогдож, өмнөх долоо хоногоос 0.8%-иар буурч, өнгөрсөн оны мөн үеэс 12.3%-иар бага үзүүлэлттэй гарчээ.  ТТӨ-өөр өвчлөгсдийн 83.2%-ийг 15 хүртэлх насны хүүхдийн өвчлөл, 55.9%-ийг 0-4 хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлж байна.  Нийслэлийн   хүүхдийн түргэн тусламжийн  дуудлагын 47.6%-ийг ТТӨ-ий дуудлага эзэлж, өнгөрсөн долоо хоногоос 1.8%-иар нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеэс 14.2%-иар бага байна гэж Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Вируст гепатит А-ийн өвчлөлийн голомтод шарын эсрэг вакцин тарих ажил өнгөрсөн оны сүүлчээр эхэлсэн бөгөөд 20 мянга орчим хүн хамрагдсан байна. Цаашид улсын хэмжээнд 24 мянга 800 хүн тун вакцин тарихаар бэлтгэж байгаа аж.  ХӨСҮТ-ийн   ДОХ/БЗДХ-ын албаар нийт 1025 хүн үзлэг шинжилгээнд хамрагдсаны 640 буюу 62.4%-д нь  урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагджээ. Мөн сүрьеэгийн тандалт судалгааны албаар 401 хүн үйлчлүүлснээс сүрьеэгийн шинэ тохиолдол 16 илэрч эмчийн хяналтад орсон байна. Тиймээс энэ жил Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг /гуравдугаар сарын 24/ “Шинэлэгээр сэтгэж-Сүрьеэгийн тархалтыг зогсооё” гэсэн уриан дор тэмдэглэх юм байна.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж