Aria смартфон Android 2.2 системд шилжинэ

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Aria смартфон Android 2.2 системд шилжинэ

HTC компани удаан хүлээлгэсний эцэст Aria смартфондоо шинэчлэл хийж, Android 2.2 үйлдлийн системд шилжүүлж эхэллээ. Хэрэглэгчид HTC-ийн Sync аппликэйшнийг ашиглан, үйлдлийн системийн шинэчлэгдсэн тохиргоог татаж авах боломжтой юм.

Харин үйлдлийн системээ шинэчилсэн тохиолдолд гар утасны тохиргоо ч мөн автоматаар шинэчлэгддэг тул утсан дээр хадгалагдсан аппликэйшнүүд, бусад мэдээллүүд устах болно. Гэхдээ мемори картан дээр хадгалагдсан зураг, видео гэх мэт мэдээллүүд нь үйлдлийн системийг шинэчлэх үед устахгүй байх боломжтой ажээ. Хэрэглэгчид хэрэв смартфоныхоо үйлдлийн системийг Android 2.2-т шилжүүлэхийг хүсвэл эхлээд өөрийн файл, мэдээллүүдийг тусад нь хадгалах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.

 Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж