“Нэгдсэн орос”Намын төлөөлөгчид Монголд айлчилна

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

“Нэгдсэн орос”Намын төлөөлөгчид Монголд айлчилна

Оросын “Нэгдмэл Орос” намын төлөөлөгчид Монголын ардын
намын урилгаар даваа гаригт Улаанбаатарт хүрэлцэн ирнэ. Тэд МАН-ын 90 жилийн
ойн арга хэмжээнд оролцох гэнэ. Төлөөлөгчдийг Оросын Төрийн думын “Нэгдмэл
Орос” намын жигүүрийн орлогч дарга Владимир Пехтин даргалах аж. “Бид Монголын
ардын намын 90 жилийн ойн арга хэмжээнд оролцоно. Мөн МАН-ын дарга, Монголын
Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд ба Монголын парламентын дарга Дамдины
Дэмбэрэлтэй уулзах төлөвлөгөөтэй” гэж Владимир Пехтин мэдэгдсэн байв. Эрх
баригч хоёр намын хооронд хамтын ажиллагааны гэрээгээр батлагдсан харилцан
ойлголцол ба сайн түншийн харилцаа тогтсон. Монгол, Оросын ард түмний болон
манай намуудын найрамдалд зориулан бид даруухан бэлгийг МАН-д бэлтгэсэн гэж тэр
сонирхуулжээ. Монголын 2008 оны парламентын сонгуулийн дараа МАХН-ын байр
түүний түүхэн баримт бичгийн хамт шатсан эмгэнэлт хэргийг санан бид хоёр намын
1921 оны хамтын үйл ажиллагааны талаарх нийгэм, улстөрийн түүхтэй холбоотой
Оросын улсын архивын материалуудын хуулбарыг өгөхөөр бэлт­гэлээ хэмээн Владимир
Пехтин өгүүлжээ.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж