Украины тэтгэврийн эмэгтэй 66 насандаа анхны хүүхдээ төрүүллээ гэж УНИАН мэдээллийн агентлаг дамжуулав.
Охин бүтэн тээгдэж, эрүүл төржээ. Түүний жин нь 3,3 кг ба 54 см-ийн өндөртэй хэмээн Чернигов мужийн төрөх газрын ерөнхий эмч Василий Гусак мэдэгдлээ. “Энэ тохиолдол Украинд мөн Орост ч ийм өндөр насандаа хүүхэд төрүүлсэн анхны тохиолдол” гэж эмч хэлжээ. Эхийн нас өндөр байгаа зэргээс шинэ төрсөн эх охин хоёр эмнэлэгт хэсэг хугацаанд байх ажээ.
Ш.САМБУУ