Шинэ тоглогчийг яаравчлахыг санууллаа

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Шинэ тоглогчийг яаравчлахыг санууллаа

“Монгол-дэлхийн шинэ эр­чим хүчний тоглогч” хэмээн зар­лан тунхагласан “Coаl Mongolia-2011”  чуулга уулзалт  хоёр өдөр болсон юм. Чуулга уулзалтын хоёр дахь өдөр “Нүүрсний хөрөн­гө оруулалтын төслүүд ба үйлдвэр­лэл”, “Нүүрсний салбарын хөг­жилд тулгамдаж буй асуудал, шийд­­­­­вэрлэх арга зам” зэрэг үнд­­сэн сэдвээр хэлэлцүүлгүүд өрнө­­сөн. Монголын нүүрсний салбар руу сая сая ам.долларын урсгал чиг­­лэг­­дэж буй агаад энэхүү ховор­­­хон то­хиох алтан боломжийг монгол­­чууд хэрхэн ашиглахыг хэлэлцэх нь чуулганы гол зорилго байсан.

Илтгэл тавьж, хэлэлцүүлэг өр­­­­­нүү­­­лэх төдийгөөр өнгөрөх биш хамгийн гол нь бодит ажил бол­­гох нь чухал байгааг “Coаl Mongolia-2011”-ийнхон онцолж буй. Хоёр дахь өдрийн гол сэдэв нь Таван­толгойн төсөл байлаа. Та­ван­­­­­толгойн ордоо Монгол Ул­­­­сын Засгийн газар хэрхэн ашиг­­лах нь нэгэнтээ хуулийн дагуу то­дор­­хой болсон бөгөөд тус ор­дын талбай, лиценз бүхэлдээ “Эрдэнэс MGL” төрийн өмчит компа­­­нийн мэдэлд байгаа гэдгийг уул уурхайн “фанат”-ууд маш сайн мэднэ. Өөрөөр хэлбэл, Таван­­толгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар хийж буй Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй алхмууд, ажил хэргүүдийн талаарх мэдээллийг гадаадынхан хангалттай сайн авч байгаа. Гэсэн хэдий ч “Эрдэнэс MGL”-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш энэхүү төслийн талаар танил­цуулсан юм.

Тавантолгой ба Овоот, Хөшөөтийн төсөл
Тавантолгойн ордын 6.4 тэр­бум тонн нөөцийн 1.4 тонн нь кокс­жих нүүрс бөгөөд 4.6 тэрбум тонн нь эрчим хүчний нүүрс аж. Мөн нөөцийг тогтоох олон улсын стандартын Жорк аргачлалаар тоо­цоолбол уг ордын нөөцийн хэмжээ өсөх боломжтой гэнэ. Цанхийн зүүн хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” уурхай ажлаа эхлүүлж, өнгөрсөн хугацаанд 535.191 шоо метр уулын цулыг хуулах ажил хийсэн байна. Стратегийн хөрөнгө оруулагчтай хамтран ашиглах Цанхийн баруун хэсгийн нөөц 1.2 тэрбум тоннын нөөц­­­тэйгийн 65 хувь нь коксжих нүүрс, “Эрдэнэс Тавантолгой” дан­­гаар эзэмших Цанхийн зүүн хэсэг нь 1.078 тэрбум тонн нөөцтэйн 78 хувь нь коксжих нүүрс юм бай­на. Ерөнхийдөө сүүлийн үед сонин хэвлэлээс салахгүй байгаа тендерийн асуудал болон IPO хийх хөрөнгө оруулагч банкаар Английн болон Германы банкуудыг сон­гоод байгаа талаар тодорхой мэдээл­лүүдийг Б.Энэбиш дарга өгсөн. Тавантолгойн төслөөс гадна Овоот, Хөшөөтийн коксжих нүүрсний төс­лийн талаарх танилцуулга өр­нө­­­сөн юм. Овоотын орд газрын нүүрс­ний нөөц 150 сая тонн. Овоо­тын орд газрын төслийг “СаусГоби Энержи Ресурс” ХХК хариуцан хэрэгжүүлж бай­гаа юм. “СаусГоби Энержи Ресурс” ХХК-иас Монголд хийх хөрөн­гө оруулалтаа нэмэгдүүлж, бай­га­лийн нөөцийг ажлын байр, хөг­­жил цэцэглэлт, тогтвортой хөг­­­­жил болгоход чиглүүлсэн төс­­лүү­дийнхээ үйл ажиллагааг түр­­­гэс­­­гэхэд анхаарч буйгаа илэр­хийл­­­лээ. Мөн нэмэлт хөрөнгө оруу­­­­лалт татсанаар томоохон хэм­­жээний нүүрс угаах үйлдвэр байгуулж, манай хэрэглэгчдэд хүрч буй бүтээгдэхүүний үнэ цэ­­нийг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн боловсруулалт хийх боломжтой болохоо чуулганы индэр дээрээс дуулгав. Хувьцааны арилжаанаас босгосон хөрөнгийг Овоот толгойн уурхайг өргөтгөх, бүс нутгийн ачаа тээвэрлэлтийн дэд бүтцийг хөгжүүлэх, нэмэлт үйлдвэрүүдийг байгуулахад зар­цуу­­­лах гэнэ лээ. Хөшөөтийн уур­­­­­­­­­­­­­­хай нь Ховд аймгийн нутагт орш­­­­­­дог бөгөөд дэлхийд томд тоо­­­цог­­­­дох нүүрсний орд газар юм. Одоо­­­­­­­гийн байдлаар “Монголиа Энер­­­жи Корпораци” тус уурхайг 460 сая тонн нүүрсний нөөцтэй хэ­­мээн тооцоолоод байгаа хэдий ч нөөцийн хэмжээ цаашид өсөх бо­­ломж­той хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. “Монголиа Энержи кор­­­­пораци” Хөшөөтийн уурхайн нөө­­­цийг 19 жил ашиглана хэмээн мэ­­дэг­­дээд байгаа бөгөөд энэ ху­­га­­­­­­цаанд тус уурхайд хийгдэх хө­­рөн­­­­гө оруулалт гурван тэрбум ам.дол­­­ларт хүрч болзошгүй юм байна.

Нүүрсээ түүхийгээр нь гаргах бус боловсруулах
Чуулга уулзалтын дараагийн сэдэв нүүрсний салбарт тулгамдаж буй асуудал. Өнөөдөр дотоод, гадаадад зарж, борлуулж буй нүүрсний үнэ хамгийн хямд байгаа. Энэ салбарыг хөгжүүлье гэвэл нэн түрүүнд үнийг чөлөөлөх хэрэгтэйг мэргэжилтнүүд ярьдаг. Тэгвэл 2014 он гэхэд нүүрсний үнийг бүрэн чөлөөлөх боломжтойг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт сонордуулсан. Мэдээж, хэрэглэгчдэд тодорхой ачаалал ирэхийг үгүйсгээгүй бөгөөд үүнийг төрөөс эвтэйхнээр зохицуулахаа амлав. Өөрөөр хэлбэл, нүүрсний үнийг чөлөөлөх асуудлаар эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй байх бодлогыг баримтлах ажээ.
Нөгөөтэйгүүр нүүрсээ экспорт­лоход машинаар бус төмөр замаар тээвэрлэх нь эдийн засгийн онцгой ач холбогдолтой бөгөөд Монголын нүүрсийг дэлхийн зах зээлд гаргах хамгийн ойрхон боомт бол Тяньжин. Энэхүү боомтоор Монголын нүүрсийг дэлхийн зах зээлд гаргах асуудал яригдаж байгаа гэнэ. Далайд гарцгүй Монгол Улсын хувьд энэ бол том боломж бололтой. Тавантолгойн орд газрыг эргэлтэд оруулах болсонтой зэрэгцээд төмөр зам барих ажил өрнөж байна. Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамнаас Тавантолгойн-Цагаан суварга-Зүүнбаян-Сайншанд-Чой­балсангийн чиглэлийн 1100 км төмөр замыг хоёр жилд багтаан барьж дуусгахаар болсноо хөрөнгө оруулагчдад дуулгасан. Шинэ төмөр зам барих геодези, геологийн ажлууд хэдийнэ эхэлсэн байна. Дээрх төмөр замын даланг барих ажлыг ирэх  дөрөвдүгээр сарын 15-наас эхлүүлэх гэнэ. Төмөр зам тавих ажлын хүрээнд нийт 20 орчим компани ажиллахаар болжээ. Эдгээр компаниуд тус бүрт эхний ээлжинд 80 км замыг тэнцүү хуваарилан өгсөн байна. Энэ мэтчилэнгээр Монгол дэлхийн эрчим хүчний салбарт хэрхэн тоглох бэлтгэлээ хөрөнгө оруулагчдад дуулгасан бөгөөд чуулга уулзалтын хамгийн чухал нь бодит үр дүн юм. Монголчууд хангалттай ярьж, зөвлөлдсөн одоо л ажил хэрэг болгох хэрэгтэй. Тэр болгон боломж олддоггүй гэдэг болохоор гэх үгийг чуулга уулзалтад оролцож буй эрхмүүд амнаасаа унагана лээ. Өөрөөр хэлбэл, шинэ тоглогчийг яаравчлахыг хөрөнгө оруулагчид сануулж байна. Тэд нүүрсээ түүхийгээр нь зарах бус боловсруулахад анхаарахыг зөвлөж байгаа юм.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж