700-800 сая ам.доллар зарцуулна

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

700-800 сая ам.доллар зарцуулна

Нийслэлд эрчим хүчний тав дахь эх үүсгэврийг барихаар болсон. Эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа бөгөөд уг станцыг барих ажлыг яаравчлахаа Эрчим хүчний газраас мэдэгдээд байгаа. Дулааны цахилгаан станц III-ын хажууд Дулааны цахилгаан станц V-ыг барихаар тогтсон.  Тиймээс тус станцыг барих тендерийн шалгаруулалт энэ хавраас эхлэх бололтой. Дулааны цахилгаан станц V-ыг  700 мегаватын хүчин чадалтай байхаар мэргэжилтнүүд тооцоолж буй бөгөөд энэ ажилд 700-800 сая ам.доллар зарцуулах шаардлагатай байгаа гэнэ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж