Уурхайнхны усны төлбөрийг нэмэхийг хүсэв

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Уурхайнхны усны төлбөрийг нэмэхийг хүсэв

Сэргээгдэх боломжгүй говийн усыг уул уурхайн компаниуд хэдэн сая шоо метрээр нь ашиглаж байгаа ч ард иргэдийн хэрэглэж байгаа ундны уснаас 10-30 дахин бага төлбөр төлдөг гэнэ. Шударга бус энэ үнэлгээг өөрчилж, ашиглаж бохирдуулсныхаа хэрээр төлбөр төлдөг зарчимд шилжихийг байгаль орчны хөдөлгөөнүүд санал болгож байна. Монгол Улс жилдээ олборлох салбарт хамгийн их буюу 94 сая шоо метр усаа ашиглуулдаг. Гэтэл эдгээр уул уурхайн компаниуд ашигласан усныхаа төлбөрт олж байгаа орлогынхоо дөнгөж 0,01-0,1 хувьтай тэнцэх хэмжээний өчүүхэн төлбөрийг төлдөг гэнэ. Тухайлбал, Петро Чайна Дачин Тамсаг компани 1000-2000 метр гүн хайгуулын цооног өрөмдөхөд 700-800 мянган тонн ус хэрэглэж, нэг тонн нефть усаар түрж гаргахад 1000 тонн ус зарцуулдаг тооцоо байна. Тэд мянган тонн ус зарцуулж 6.6 баррель нефьт олборлодог ч ашигласан усны төлбөр нийт зардлын дөнгөж 0.015 хувьтай л тэнцэж байна.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж