Йемены нөлөө бүхий овгийнхон сөрөг хүчинд нэгдэв

Хуучирсан мэдээ: 2011.02.27-нд нийтлэгдсэн

Йемены нөлөө бүхий овгийнхон сөрөг хүчинд нэгдэв

Йемены нөлөө бүхий хоёр омгийнхон  ерөнхийлөгчийн дэмжихээс татгалзан сөрөг хүчний талд оржээ. Тухайлбал, сөрөг хүчний эсрэг хүч хэрэглэснийг эсэргүүцэн төрийн албан тушаалаа Хашид омгийн толгойлогч шейх Хуссейн бин Абдула аль-Ахмар (Hussein bin Abdullah al-Ahmar) өгсөн байна. Тэрээр Бүх ард түмний конгресс гэх эрх баригч намаас гарснаа мэдэгджээ.

Хашид омог нь Йемены нөлөө бүхий олон хүнтэй олон нийтийн байгууллага юм. Мөн жагсагчдыг дэмжиж буйгаа Бакил омгийнхон мэдэгдсэн байлаа.

Йемены ард олны эсэргүүцэл хурц хэлбэртээ  хоёрдугаар сарын дундуур орсон байна. Хоёрдугаар сарын 16-наас хойш тэнд 19 хүн амиа алдсны дөрөв нь сүүлийн хоногуудад үрэгджээ. Йеменыг гучаад жил захирч байгаа Салехийг огцроуулахаар жагсагчид шардаж байгаа бөгөөд харин тэрээр огцохоос татгалзан улс төрийн шинэчлэл явуулахаар амлаад байгаа билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж