![](https://news.mn/wp-content/archive2/world/photo/2011/2/fb04cf62e6c2160e/d5efd688c8ef76d5big.jpg)
Хашид омог нь Йемены нөлөө бүхий олон хүнтэй олон нийтийн байгууллага юм. Мөн жагсагчдыг дэмжиж буйгаа Бакил омгийнхон мэдэгдсэн байлаа.
Йемены ард олны эсэргүүцэл хурц хэлбэртээ хоёрдугаар сарын дундуур орсон байна. Хоёрдугаар сарын 16-наас хойш тэнд 19 хүн амиа алдсны дөрөв нь сүүлийн хоногуудад үрэгджээ. Йеменыг гучаад жил захирч байгаа Салехийг огцроуулахаар жагсагчид шардаж байгаа бөгөөд харин тэрээр огцохоос татгалзан улс төрийн шинэчлэл явуулахаар амлаад байгаа билээ.