Ливид Каддафийн талынханд зэвсэг тарааж эхлэв

Хуучирсан мэдээ: 2011.02.27-нд нийтлэгдсэн

Ливид Каддафийн талынханд зэвсэг тарааж эхлэв

Ливийн эрх баригчид Муаммар Каддафийн талынханд  бямба гаригаас эхлэн зэр зэвсэг тарааж эхэлсэн тухай Associated Press агентлагийн сэтгүүлчдэд Триполи хотын иргэд сонсгожээ.
Сайн дурын журамт цэргийнхэн эргүүл хийн замуудад нэвтрэн өнгөрүүлэх цэг байгуулж эхэлсэн гэнэ. Гурван сайн дурын хүнийг элсүүлсэн хүнд эрх баригчид автомашин ба мөнгө амлаж байгаа ажээ.

Каддафийн талынхан дэглэмд үнэнчээ харуулсан ногоон өнгийн толгон зүүлтийг өмсөж байгаа ажээ. Тэдний ихэнх нь хүүхэд залуус байгаа гэнэ. Үүний өмнө Ногоон талбайд үг хэлэхдээ Каддафи дэмжиж байгаа бүрт зэвсэг тараахаар амласан юм.
Триполид үлдсэн  британи гаралтай хүмүүс  Sky News-т мэдээлэхдээ хотод дэлгүүр хноршоо хаагдан хүнсний хангамжинд хомсдол гарч ирсэн гэв. Гудамжинд амиа алдсан хүмүүсийн цогцос байгаа ба тэднийг ачааны машинаар зөөж байгаа ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж