Футзалын улсын аваргууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.02.27-нд нийтлэгдсэн

Футзалын улсын аваргууд тодорлоо

Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг футзалын өсвөр үе, идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээний аваргууд тодорлоо. U-13, U-15, U-17 гэсэн гурван ангиллаар зохиогдсон тус тэмцээнд 27 байгууллагын 61 баг өрсөлдсөн бөгөөд ангилал тус бүрт медалийн төлөөх тоглолтууд өчигдөр “Мон-Алтиус” БТДС-ийн зааланд болсон юм. 13 хүртэлх насны ангилалд Б.Ариунболор дасгалжуулагчтай УБДС-ийн баг түрүүлсэн бол 15 хүртэлх насны ангилалд Б.Гансүх дасгалжуулагчтай “Хоромхон” баг, харин 17-гоос доош насанд М.Сэргэлэн дасгалжуулагчтай “Хангарьд” баг аваргаар тодорсон байна.

Харин тэмцээний U-13 ангилалд шилдэг хаалгачаар “Саммит ДМЮ” багийн Б.Мөнх-Эрдэнэ, шилдэг довтлогчоор УБДС-ийн Э.Тэлмэнбаяр, тэгш тоглогчоор “Арвис” багийн Б.Гарамбазар нар тодорсон бол U-15 насанд “Хангарьд” багийн Б.Бум-Эрдэнэ шилдэг хаалгач, “Хараацай” багийн Б.Дашням шилдэг довтлогч, “Сод титэм” багийн Э.Мөнх-Эрдэнэ тэгш тоглогчоор тодорчээ. Харин хамгийн өрсөлдөөнтэй U-17 насны ангилалд шилдэг хаалгачаар “UB United” багийн тоглогч Н.Төртулга, шилдэг довтлогчоор “Шарын гол” багийн Б.Цэрэнбаяр, шилдгийн шилдэг тэгш тоглогчоор Дархан хотын “Оюуны Ирээдүй” багийн Ж.Сүндорж нар шалгарч, тусгай шагналын эзэд болжээ.

Тэмцээний дүнг танилцуулъя.

U-13 ангилал:
Алт: Б.Ариунболор дасгалжуулагчтай УБДС
Мөнгө: Л.Банзрагч дасгалжуулагчтай “Арвис”
Хүрэл: Д.Нанжид дасгалжуулагчтай “Саммит ДМЮ”

U-15 ангилал:

Алт: Б.Гансүх дасгалжуулагчтай “Хоромхон”
Мөнгө: Н.Баттулга дасгалжуулагчтай “Хараацай”
Хүрэл: М.Сэргэлэн дасгалжуулагчтай “Хангарьд”

U-17 ангилал:
Алт: М.Сэргэлэн дасгалжуулагчтай “Хараацай”
Мөнгө: С.Жаргалсайхан дасгалжуулагчтай “Дархан-Оюуны Ирээдүй”
Хүрэл: Д.Чулуунболд дасгалжуулагчтай “UB United”

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж