Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хорооны задгайд нэг гэрийн есөн хүнийг хэрцгийгээр хөнөөж, галдан шатаасан ноцтой хэрэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 20-нд гарсан юм. Уг хэргийг үйлдсэн Ж.Шажинмөнх нь өөрийгөө егүүтгэсэн тул Улсын мөрдөн байцаах газраас хэргийг хаах саналтай нийслэлийн Прокурорын газарт шилжүүлжээ. Тухайн үед цагдаагийнхан ажлын хэсэг байгуулан ажиллаж 20 хоногийн дараа хэргийг үйлдсэн этгээдийг тогтоосон юм. Эл хэргийг илрүүлэхээр хэргийн газрын нөхөн үзлэгийг удаа дараа нарийвчлан хийж, гэмт хэрэгт холбогдуулан 360 гаруй иргэнээс байцаалт, мэдүүлэг авсан. Хэрэг гарсан газрын ойр орчимд амьдардаг 600 гаруй иргэнтэй уулзаж, холбогдох мэдээ, мэдээллийг тодруулж, зарим нэг хүнийг сэжигтнээр татаж шалгасан билээ. Үүний үр дүнд хэргийг нас барсан есөн хүний нэг талийгаач эмэгтэй Б-ийн хамтран амьдрагч 30 настай Ж.Шажинмөнх үйлдэж өөрийгөө нэг удаа хутгалж нас барсан болохыг хөдлөшгүй баримтаар тогтоосон байна.
Н.Бүжин