“Элитийнхэн” ахмадуудаа хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2011.02.27-нд нийтлэгдсэн

“Элитийнхэн” ахмадуудаа хүлээн авч уулзлаа

Зэвсэгт хүчний 150 дугаар анги “Монгол цэргийн өдөр”-ийг угтаж,  залуу халуун насаа  улс эх орон, зэвсэгт хүчиндээ зүтгэж, тус ангиас өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад буурлуудаа өчигдөр ангидаа урьж, хийсэн ажил, амжилт бүтээлээ тайлагнаж, мөн тэдний санал сэтгэгдэл, сургаалийг сонслоо.

Ард олондоо “элитийн” хэмээн нэрлэгдсэн тус ангийн хамт олон шинэ сургуулийн жилд байлдааны бэлтгэл, цэргийн сургалт, бэлэн байдалдаа өндөр амжилт үзүүлж, Зэвсэгт хүчний аварга шалгаруулах уралдаан тэмцээнүүдэд тэргүүн байранд яваагаа ангийн захирагч дэд хурандаа н.Дугаррагчаа танилцууллаа. Мөн тус ангийн захирагчаар ажиллаж байсан хурандаа Л.Онцгойбаяр Зэвсэгт хүчний жанжин штабт Ерөнхий зориулалтын цэргийн командлалын штабын даргаар томилогдон, бригадын генерал хэмээх хүндтэй цол хүртсэнийг бахархан тэмдэглэлээ. Дээрх арга хэмжээний хүрээнд тус ангийн ахмадын зөвлөл хурандаа н.Дуламхүү, дэд хурандаа н.Феодор нарын хөдөлмөрийн алдрыг тэмдэглэв. Тус ангийн захирагчаар ажиллаж байсан хурандаа н.Дуламхүү зэвсэгт хүчний анги нэгтгэлд сахилга зохион байгуулалт чухал гэдгийг онцлоод хамт олны нийгмийн асуудалд сайтар анхаарч ажилладаг байсан тухайгаа дурссан бол дэд хурандаа н.Феодор сургалт бэлтгэл амжилтын үндэс гэдгийг анхаарч үргэлж тэргүүн эгнээд явахыг ангийн нийт офицер ахлагч нарт хүслээ.

Хөдөлмөрийн алдраа тэмдэглэж байгаа болон хамт олныхоо амжилт бүтээлийг сонссон ахмадууддаа ангийн хамт олны бэлтгэсэн бэсрэг концертыг тоглож сонирхууллаа.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж