Kirsten Dunst сүрчгийн рекламанд тогложээ

Хуучирсан мэдээ: 2011.02.27-нд нийтлэгдсэн

Kirsten Dunst сүрчгийн рекламанд тогложээ

Америкийн жүжигчин, загвар өмсөгч Kirsten Dunst “Хүн аалз” киноны дүрээрээ алдаршсан нэгэн. Тэрбээр мөн загварын карьераа эртнээс эхэлсэн ба Bulgari-гийн шинэхэн үнэртэй усны зар сурталчилгааны нүүр царайгаар сонгогджээ.

Mon Jasmir Noir нэртэй уг сүрчгийн сурталчилгааны зураг авалтыг тун өвөрмөц шийдлээр хийж, аварга том арслантай зургаа авахуулжээ. Гэрэл зурагчнаар нь Mert Alas, Marcus Piggot нар ажилласан байна.

Энэхүү сүрчиг удахгүй худалдаанд гарч эхлэх ба үнийн талаарх мэдээлэл одоогоор тодорхойгүй байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж