Дартсын II сарын лигийн тэмцээн боллоо

Хуучирсан мэдээ: 2011.02.27-нд нийтлэгдсэн

Дартсын II сарын лигийн тэмцээн боллоо

Монголын дартсын холбооны хоёрдугаар сарын лигийн тэмцээн өчигдөр California Ballroom-д боллоо. Энэ удаагийн тэмцээн өмнөх сарын тэмцээнтэй харьцуулахад илүү өрсөлдөөнтэй болсон бөгөөд дартсын спортоор сонирхон хичээллэгчид, тамирчдын ур чадвар улам бүр сайжирч байгаа нь харагдаж байлаа.

Дартсын хоёрдугаар сарын лигийн тэмцээнд сонгон шалгаруулалтаас эрхээ авсан эрэгтэй 13 тамирчин дээр өмнөх сарын зоноос гарсан 11 тамирчин нэмэгдэж, эрэгтэй 24, харин эмэгтэй найман тамирчин өрсөлдсөн юм. Тэмцээний дүн гарахад эрэгтэйчүүдийн ангилалд н.Жаргалцогт түрүүлж, Б.Эрдэмбилэг, Б.Баатар нар удаахь байруудад шалгарсан бол эмэгтэйчүүдийн төрөлд Д.Майцэцэг тэргүүлж, хоёрдугаар байрыг н.Дорждэрэм, гуравдугаар байрыг н.Отгонсүрэн эзэлсэн байна.
Дартсын гуравдугаар сарын лигийн тэмцээн ирэх сарын 26-нд болох бөгөөд сонгон шалгаруулалт 19-нд болно.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж