“Ламбугайн нулимс”-ын гол дүрүүд тодорчээ

Хуучирсан мэдээ: 2011.02.27-нд нийтлэгдсэн

“Ламбугайн нулимс”-ын гол дүрүүд тодорчээ

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид театрынхаа төрсөн өдрөөр буюу ирэх тавдугаар сарын 14-нд Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс” дуурийг шинэчилж тавих гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл тус дуурийн гол дүрүүдэд Э.Амартүвшин, А.Сайнбаяр, Цэрэнлхамд Ө.Уянга, Ш.Наранчимэг, эхэд М.Дариймаа, Р.Доржхорлоо, Намнанд Ч.Түмэндэмбэрэл, Б.Мөнхтөр, ноёнд Б.Алтанхуяг, Ж.Бямбажав, хатанд М.Дариймаа, Р.Доржхорлоо, гуйлгачинд Ц.Ариунаа, ахмад бандид Д.Эрдэнэ-Очир, Ц.Ганцог нар тус тус бэлтгэж байна. Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс” дуурийг 25 жилийн турш өөрчлөөгүй тоглож байсан. Харин энэ удаад найруулагч Л.Эрдэнэбулган найруулж, бүх хувцас тайз засалтыг нь шинэчилж тоглох юм.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж