”Дорнод худалдаа” ХК хэлбэрээ өөрчилнө

Хуучирсан мэдээ: 2011.02.27-нд нийтлэгдсэн

”Дорнод худалдаа” ХК хэлбэрээ өөрчилнө

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Дорнод худалдаа” ХК-ийн хувь нийлүүлэгчдийн ээлжит хурал болж 2010 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, компанийн хэлбэрийг өөрчилж хязгаарлагдмал хариуцлагатай компани болох төсөл зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Тус компани нь Компанийн тухай хуулийн 53.54-р зүйлд заасны дагуу хувь нийлүүлэгчдийн хурлаас гаргасан шийдвэрийн эсрэг саналтай байсан буюу санал хураалтад оролцоогүй хувь нийлүүлэгчдийн хувьцааг компанид эргүүлэн худалдан авах үнийг 1708.50 төгрөгөөр тогтоожээ.

Иймд тус компанийн хувьцаа эзэмшигчид Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвд хандаж өөрийн төвлөрсөн хадгаламжийн дансанд хувьцаа худалдан авахаар байршуулсан мөнгийг авах, эсвэл хязгаарлагдмал хариуцлагатай компанид хувь нийлүүлэгч хэвээр үлдэх хүсэлтээ гаргаж болох гэнэ.

Б.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж