Монголд эмчлэх боломжгүй, зүрхний төрөлхийн болон олдмол гажигтай хүүхдүүдийг үнэ төлбөргүй эмчлэхээр боллоо.
УИХ-ын гишүүн Я.Батсуурь, АНУ, Канад улсын хамтарсан сайн дурын байгууллагаар дамжуулан энэхүү хүмүүнлэгийн тусламжийг монгол хүүхдүүдэд үзүүлэхээр болжээ. Одоогийн байдлаар зүрхний төрөлхийн гажигтай 10 гаруй хүүхэд дээрх эмчилгээ хийлгэхээр оношлогоо, шинжилгээнд хамраад байна.
Онош нь тогтоогдож, эцсийн хариу ирсний дараа хүүхдүүдийг АНУ руу явуулж эмчлэх юм байна.
Н.Бүжин