Статистикийн комиссын чуулганд оролцов

Хуучирсан мэдээ: 2011.02.26-нд нийтлэгдсэн

Статистикийн комиссын чуулганд оролцов

АНУ-ын Нью-Йорк хотноо энэ сарын 18-25-ны өдрүүдэд зохион байгуулагдсан НҮБ-ын Статистикийн комиссын 42 дугаар чуулганд Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан тэргүүтэй төлөөлөгчид амжилттай оролцсон байна.

 Төлөөлөгчид Дэлхийн Банкны зээл, буцалтгүй тусламжтайгаар тус хороонд хэрэгжиж байгаа МОНСТАТ төслийн хосолмол түншлэлийн зөвлөхийн үйлчилгээг хамтран хэрэгжүүлэгч БНСУ-ын Статистикийн газрын дарга И Инсил, ХБНГУ-ын Холбооны статистикийн газрын Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Уолтрауд Муур нартай хоёрдугаар сарын  22-нд уулзсан байна.

Уулзалтын үеэр Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан Дэлхийн банкин дахь БНСУ-ын Итгэлцлийн сангаас МОНСТАТ төслийг дэмжиж нэмэлт санхүүжилт үзүүлэхээ илэрхийлсэн талаар мэдээлж, нэмэлт санхүүжилт батлагдсан тохиолдолд төслийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Мөн Монстат төслийн хүрээнд 2011 онд хийх ажлын талаар Консорциумын төлөөлөгчидтэй ярилцсан аж. Уулзалтын үеэр НҮБ-ын Статистикийн комиссын гишүүний сонгуульд нэр дэвшиж буй Монгол Улсыг Герман улс, БНСУ дэмжихээ илэрхийлсэнд талархал илэрхийлж санал солилцжээ. Түүнчлэн ҮСХ-ны тэргүүн дэд дарга Г.Гэрэлт-Одод НҮБ-ын АНДЭЗНК-ын Статистикийн хорооны Товчооны дэд даргаар сонгогдон ажиллаж байгаад Консорциумын төлөөлөгчид баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж