Орос хийн тасалдлыг нөхөхөд бэлэн байна

Хуучирсан мэдээ: 2011.02.26-нд нийтлэгдсэн

Орос хийн тасалдлыг нөхөхөд бэлэн байна

Сергей Шматко. Фото: minenergo.com
    
Хэрэв Африкаас нийлүүлэгдэх хийн хэмжээ нь тасалдвал Орос Европт нийлүүлэх байгалийн хийн хэмжээгээ эрс нэмэгдүүлэхээр амлажээ. Энэ тухай ОХУ-ын Эрчим хүчний сайд Сергей Шматко мэдэгдсэн байв. Эрчим хүчний зах зээлд байдал ээдрээтэй болж байгаа ч Европт нүүрс устөрөгчийн түлшний нөөц буурахгүй гэж тэр хэлэв.

Европын нефть, байгалийн хийн Африкийн гол нийлүүлэгч нь Алжир ба Ливи юм. Ливи жилдээ 10 тэрбум шоо метр байгалийн хийг нийлүүлдэг. Харьцуулахад Орос нь 150 тэрбум шоо метр хийг Европ  жилдээ нийлүүлдэг ажээ.

Одоохондоо Ливийн хийн нийлүүлэлт тасалдаагүй байгаа юм. Алжир нь 50 тэрбум  шоо метр хийг Газар дундын тэнгисийн хоолойгоор Европт нийлүүлдэг юм. Энэ оронд улс төрийн хямрал хурцдаагүй байгаа.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж