Өөрт нь хайр зарласан ард түмнийг зэвсэглэнэ гэв

Хуучирсан мэдээ: 2011.02.26-нд нийтлэгдсэн

Өөрт нь хайр зарласан ард түмнийг зэвсэглэнэ гэв

Муаммар Каддафи (өвлийн малгайтай) Ногоон талбайд үг хэлж байгаа нь
    
Ливийн лидер Муаммар Каддафи Триполи хотын Ногоон талбайд гэнэтхэн үг хэлж ард түмэндээ ханджээ. Ливийн ард түмэн түүнд хайртай гэж Каддафи мэдэгдээд өөрийн талынханд зэвсгийн агуулахаа нээн зэвсэг тараана гэсэн байна.

Муаммар Каддафийн хэлсэн үгийг улсын телевизээр нь дамжуулжээ. Тэрээр тус оронд өрнөж буй хэрэг явдлын хариуцлагыг гадаадынханд өгсөн байлаа. Залууст хандан тэрээр үг хэлэхдээ ёс зарчимтайгаар шөнийн турш дуг хийлгүй байхыг уриалахдаа тэднийг дуулж хуурдан бүжиглэж бай гэжээ.

Сөрөг хүчний эсэргүүцлийн улмаас Ливид бүрэн хэмжээний иргэний дайн ядагдаж байна гэж болно. Тус орон хоёр хуваагдан Триполи төвтэй баруун хэсэг нь Каддафийн талынхны гарт зүүн хэсэгт нь сөрөг хүчин ба тэдний талд орсон арми, цагдаа хяналтаа тогтоогоод байгаа ажээ.

Каддафийн Засгийн газраас өндөр тушаалын олон дипломатууд холбоогоо тасласан байв. Тэд жагсагчдын эсрэг нисэх хүчнийг хэрэглэснийг нь эсэргүүцсэн юм. Мөн түүний хүү нарын нэгийг сөрөг хүчинд нэгдсэн гэх мэдээлэл байлаа. Хичнээн хүний амь алдагдсныг хэлэхэд бэрх. Хамгийн сүүлд, алагдсан хүмүүсийн тоог 2000 гэж байлаа.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж