“Хунгийн дуу” дахин тайзнаа амилна

Хуучирсан мэдээ: 2011.02.26-нд нийтлэгдсэн

“Хунгийн дуу” дахин тайзнаа амилна

Улсын Драмын Эрдмийн Театрын тайзнаа өнөөдөр 19.00 цагт Оросын жүжгийн нэрт зохиолч  В.Красногоровын “Хунгийн дуу” жүжгийг дахин тоглох гэж байна. Тус театрын уран бүтээлчид өнгөрсөн улиралд Оросын нэрт зохиолч  В.Красногоровын долоон жүжгийг тайзнаа амилуулсан бөгөөд “Хайрын жүжгийн өдөр”-ийн хүрээнд дахин “Хунгийн дуу”-г үзэгчдэд хүргэхээр болжээ. “Хунгийн дуу” жүжгийг ардын жүжигчин, найруулагч Б.Мөнхдорж найруулсан юм.

Уран бүтээлийн эрэлд мухардсан алдартай найруулагч, залуу наснаасаа эхлэн театрын бүх дүрүүдийг бүтээж, гол дүрийн “Хатан хаан” болон алдаршсан эмэгтэй, физик, математикийн эрдэмтэн гурвын хайр дурлал, амьдралын талаар өгүүлэх энэхүү жүжгийн гол дүрийг Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мягмарнаран, Н.Сувд, гавьяат жүжигчин Г.Урнаа, соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Эрдэнэцэцэг , залуу жүжигчин Д.Ганцэцэг нар бүтээжээ. Өөр, өөр амьдралын хэв маягтай гурван хижээл настны хооронд үүссэн хайр сэтгэл хэрхэн өрнөхийг өнөөдөр орой 19.00 цагаас театрт ирж сонирхоорой. Эл жүжгийг ердөө хоёр өдөр театрын тайзнаа тоглох юм байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж