“Тусгай салаа 2” удахгүй дэлгэцнээ

Хуучирсан мэдээ: 2011.02.26-нд нийтлэгдсэн

“Тусгай салаа 2” удахгүй дэлгэцнээ

Үзэгчдийг байлдан дагуулсан МҮОНТ-ийн “Тусгай салаа” олон ангит киноны үргэлжлэл тун удахгүй бүрэн хэмжээний уран сайхны кино болон цэргийн баярын үеэр үзэгчдийн хүртээл болох гэж байна. Тус киноны зураг авалт хэдийнээ эхэлсэн бөгөөд одоогоор 70 хувьтай үргэлжилж байгаа аж. Кино зургийн багийнхан Төв аймгийн цэргийн анги болон хот дотор авах томоохон зураг авалтуудаа хийж дуусгажээ. Эл дэлгэцийн бүтээлд өмнөх ангид гарч байсан гол дүрүүдийн таван жилийн дараах амьдралыг өгүүлэх юм байна.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж