О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээн болж байна

Хуучирсан мэдээ: 2011.02.26-нд нийтлэгдсэн

О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээн болж байна

Монгол Улсын гавьяат тамирчин, бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аваргын хошой мөнгөн медальт Оюунбилэгийн Пүрэвбаатарын нэрэмжит хөнгөн жингийн олон хотын тэмцээн өнөөдөр Спортын шинэ цогцолборт болж байна. Гурав дахь жилдээ дараалан зохион байгуулж байгаа тус тэмцээнд дөрвөн орны 20 байгууллагын 102 тамирчин өрсөлдөж байна. Чөлөөт бөхийн тэмцээн хөнгөн дөрвөн жин буюу эрэгтэйчүүдийн 50, 55, 60, 66 кг-ын жинд энэхүү тэмцээнийг зохион байгуулдаг юм. Гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээнд энэ удаа Монголын шилдэг залуу тамирчдаас гадна АНУ, ӨМӨЗО, ОХУ-ын Тува улсаас бөхчүүд оролцож байна. Тэмцээн өнөөдөр орой өндөрлөж, дүнгээ гаргана. 

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж