Xүүхдүүдийг өдрийн хоолоор дайллаа

Хуучирсан мэдээ: 2011.02.26-нд нийтлэгдсэн

Xүүхдүүдийг өдрийн хоолоор дайллаа

Төв аймгийн хүүхдийн сувилгаа чийрэгжүүлэлтийн төв хүүхдийн төлөө хэлтэстэй хамтран аймгийн хөгжлийн бэрхшээлтэй болон бүтэн өнчин 10 гаруй хүүхдийг өдрийн хоолоор дайллаа. Учир нь энэ үеэр аймгийн ЕБС, цэцэрлэгийн  тогооч нарын ур чадварын уралдаан болж байгаа учир энэ ажлынхаа хүрээнд энэхүү буяны ажлыг зохион байгуулж байгаа юм байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, бүтэн өнчин хүүхдүүд нь тэр бүр цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй. Тиймээс нэг өдөр ч гэсэн цэцэрлэгийн хүүхдүүдийн адил хоорондоо тоглож наадан, илчлэг тэжээл сайтай хоолоор дайлууллаа. Аймгийн хүүхдийн сувилгаа чийрэгжүүлэлтийн төв нь хүүхдийн төлөө хэлтэстэйгээ хамтран энэ мэт ажлыг тогтмол зохион байгуулж хэвшээд байна. Мөн зуны улиралд амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулж сувилалын үйл ажиллагааг явуулдаг аж.

Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж