Б
Ерэн жилийн түүхт Батлан хамгаалахын их сургуулийн дөрөвдүгээр дамжааны оюутнуудын Цэргийн тангараг өргөх ёслол өнөөдөр боллоо. Монгол Улсын Зэвсэгт хүчний боловсон хүчнийг бэлтгэн гаргадаг тус сургуулийн командын болон инженерийн сургуулийн 154 сонсогч өнөөдөр цэргийн тангараг өргөж, ирээдүйн зэвсэгт хүчний шилдэг офицеруудын эгнээг тэлэх гараагаа эхэллээ. Сонсогчдын тангараг өргөх ёслолд Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд болон БХЯ, БХИС-ийн удирдлагуудаас гадна тус сургуульд суралцаж буй оюутан, сонсогч, “Өрлөг” дунд сургуулийн сурагчид оролцов.

Зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү
Б.Энх