С.Данзангийн үйл хэргийг дурслаа

Хуучирсан мэдээ: 2011.02.26-нд нийтлэгдсэн

С.Данзангийн үйл хэргийг дурслаа

МАН, Солийн Данзан сангаас хамтран өчигдөр Төрийн ордонд “Иргэн баян бол улс баян” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.

Солийн Данзан нь МАН-ыг анхлан байгуулахад гол үүрэгтэй ажиллаж байсан төдийгүй Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг өнөөгийн түвшинд хүрэхэд  анхны суурийг тавьсан хүний нэг аж.  Хувьсгалын үйл хэрэгт хүчин зүтгэж явсан түүнийг Сангийн явдлын яамны тэргүүн, Бүх цэргийн жанжнаар тохоон томилж байсан тухай намын гишүүд болон гэр бүлийнхэн нь ярьж байна.  Солийн Данзан гэсэн энэ эрхэм хүний талаар судалгаа шинжилгээний бүтээл бага байдаг ч МАН-ын удирдлагууд 90 жилийн ойгоо тохиолдуулж баримт бичгийн эмхэтгэл гаргахаар болжээ.  Тэрээр хувьсгалт тэмцлийг өрнүүлж эх орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөөд байсан 39 насандаа буюу 1924 оны намар таалал төгссөн байна.  Бошгыг халах гэсэн үгийг хэлж, үндэсний мөнгөн тэмдэгт зохиож, иргэн баян бол улс баян гэсэн уриаг гаргаж, хэмжээгүй эрхт хаант засгаас Ардын хувьсгал гарах хүртэл зүтгэж явсан түүнийг намын нөхөд нь ийнхүү эргэн дурсаж үйл хэргийг нь өнөөгийг үйл ажиллагаандаа үргэлжлүүлэн тусгаж үлгэр жишээ авахаа мэдэгдэв.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж