МНН-ын гишүүд О.Бум-Ялагчийг буруутгав

Хуучирсан мэдээ: 2011.02.26-нд нийтлэгдсэн

МНН-ын гишүүд О.Бум-Ялагчийг буруутгав

МНН-ыг үүсгэн байгуулахад гар бие оролцож явсан анхны гишүүд нь өчигдөр хэвлэлийнхэнд хандлаа. Тэд МНН-ыг ИЗН-тай нэгдэх гэснийг О.Бум-Ялагч, Л.Басандорж нар эсэргүүцэж буй нь туйлбаргүй явдал болж байна хэмээн мэдэгдлээ. Ардчилсан нийгмийн тулгуур зарчим бол олонхийн шийдвэрээ хүндэтгэх явдал. Тиймээс ирэх гуравдугаар сард хуралдах МНН, ИЗН-ын хамтарсан Их хурлаас гарах шийдвэрээс нэгдэх эсэх тодорхой болох тул МНН-ын гишүүд дэмжигчдийг хуралдаа идэвхитэй оролцохыг уриалав. Ногоон намын анхны гишүүн Ч.Наранцэцэг хэлэхдээ “О.Бум-Ялагч, Л.Басандорж нар намыг ингэж дотроос нь хагаралдуулж хоёр хуваах ёсгүй байсан. МНН нь ИЗН-тай нэгдэх асуудлыг дугуй ширээний ард суугаад ярилцаж болох байтал, хүч түрэн шийдвэрлэхийг оролдож буй нь хариуцлагагүй явдал. Ер нь ч Д.Энхбат даргын хувьд МНН-ын даргаас сонгогдсоныхоо дараа УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлснээр ялалт байгуулж, МНН-ыг парламентад төлөөлөлтэй болгосон. Монголын улстөрийн өнөөгийн нөхцөл байдал улстөрийн хүчтэй гуравдагч хүчнийг шаардаж байгаа. Ийм үед МНН ИЗН-тай хамтран, нэгэн зорилгын төлөө нэгдэн ажиллах нь илүү үр дүн авчирна” гэж хэлсэн юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж