Эх орончдын өдрийг тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.26-нд нийтлэгдсэн

Эх орончдын өдрийг тэмдэглэнэ

Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамжаар ирэх  сарын 1-ний өдрийг  “Эх орончдын өдөр”, Монгол Улсад улс төрийн нам байгуулагдсаны 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийг байгуулан ажиллахаар болсон байна. Мөн тус  аймгийн боловсрол, соёлын газраас МСҮТ-ийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, зөвлөн туслах ажлыг зохион байгуулжээ. Аймгийн эрүүл мэндийн газраас 2011 оныг “Нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг дэмжих жил” болгон зарласан бөгөөд ирэх  сарын 1-2-ны өдрүүдэд удирдах ажилтны зөвлөгөөнөө зохион байгуулах гэж байна. Аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтэс Улсын төсвийн болон орон нутгийн төсөвтэй харилцагч байгууллагуудын санхүүжилт тавьж олгосон бөгөөд улсын төсвийн болон орон нутгийн төсөвтэй харилцагч байгууллагуудын жилийн эцсийн тайланг нэгтгэн Сангийн яаманд тайлангаа хүргүүлжээ.

 Ц.МӨНХЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж