Санамж бичиг солилцлоо

Хуучирсан мэдээ: 2011.02.26-нд нийтлэгдсэн

Өнгөрөгч долоо хоногт Говь-Алтай аймгийн Засаг дарга тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Шинжаан Уйгарын өөртөө Засах Орны Хами аймгийн Бар хөл сумын Лаоемио боомтод Бургастай-Лаоемио боомтыг хөгжүүлэх талаар санал солилцох уулзалтанд оролцоод ирлээ. Уулзалтаар  хоёр улсын тал Бургастай-Лаоемио боомтыг байнгын болгох, экспорт, импортыг харилцан нэмэгдүүлэх, улмаар малын гаралтай түүхий эдийг боомтоор нэвтрүүлэх хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор ажлын хэсгийг байгуулан ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийг солилцлоо.  Өнгөрсөн жил аймгийн хэмжээнд “Дэд бүтцийн хөгжлийг сайжруулах” жил болгон зарласан бол энэ жилийг  “Мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлж, хоршооллын хөдөлгөөнийг өрнүүлэх нь” жил болгон зарлаж  аймгийн Засаг Даргын Тамгын газар бусад холбогдох байгууллагуудтай хамтран аймгийн зөвлөгөөнийг амжилттай  зохион байгууллаа. Тус зөвлөгөөний үеэр “Дэд бүтцийн хөгжлийг сайжруулах жил”-ийн ажлын хүрээнд хамт олноо манлайлан ажилласан хүмүүст шагнал гардуулав.  Мөн “Мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлж, хоршооллын хөдөлгөөнийг өрнүүлэх нь” сэдвээр аймгийн Засаг дарга илтгэл тавьсан. 

Ц.Мөнхзаяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж