“Ажилтай, орлоготой монгол ХҮН” БОЛГОНО

Хуучирсан мэдээ: 2011.02.26-нд нийтлэгдсэн

“Ажилтай, орлоготой монгол ХҮН” БОЛГОНО

AН-аас “Монгол хүн-2020-Булган” хэлэлцүүлгийг тус аймгийн төвд зохион байгууллаа.

Энэ жилийн  хэлэлцүүлгийг Булган аймгаас  эхлүүлэх саналыг аймгийн АН байгууллагаас санал тавьсан юм. Энэхүү хүсэлтийн дагуу анхдагч алдартны өлгий Булган аймгаас эхлүүлэх нь зүйтэй хэмээн дэмжсэн юм.  Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн ахалсан УИХ-ын П.Алтангэрэл, Р.Амаржаргал, Г.Баярсайхан. Байгаль орчин аялал жуулчлалын сайд Л.Гансүх, НХХ-ийн дэд сайд Нямхүү болон Ан-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, намын ажилтнууд оролцсон энэ хэлэлцүүлэг өргөн хүрээнд болсон гэж аймгийн АН-ын дарга Д.Батсайхан ярив . Өдөрлөг зохион байгуулагчдыг аймгийн Засаг дарга хүлээн авч орон нутгийнхаа ажлын талаар танилцуулсны дээр АН-ын дарга, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг холбогдох хүмүүүсийн ьум аймагийн  аж ахуй нэгжийн үйл ажиллагаатай танилцан удирдлага, хамт олны  санал бодлыг сонслоо. АН-ын энэ хэлэлцүүлгээр чихэнд чимэгтэй сонсогдсон олон чухал зүйл ярилаа. Тухайлбал, биднийг 2020 гэхэд “Ажилтай, орлоготой монгол хүн” болгоно гэсэн. Энэ бол иргэдийн  хүсээд байгаа мөрөөдөл шүү дээ. Харин үүнийгээ “сэрүүн зүүд” биш, бодит ажил болгох хэрэгтэй хэмээн иргэн Д.Батсүх ярьж байна  Хэлэлцүүлгийн өдрүүдэд “Эрх чөлөөтэй монгол хүн”, “Эрүүл чийрэг монгол хүн”, “Эрдэм боловсролтой монгол хүн” , “Аюулгүй орчинтой монгол хүн”, “Ажилтай, орлоготой монгол хүн” сэдвээр сургалт зохион байгууллаа. Уулзалт хэлэлцүүлгээр олон иргэдийн үгийг сонсч, санал бодлыг нь хүлээн авсан байна. Мөн аймгийн хөгжимт жүжгийн театрт иргэдтэй хийсэн уулзалт ярилцлага, хэлэлцүүлэгт иргэн Б.Өлзийбаяр, Н.Бат-Эрдэнэ, Д.Туяа нарын зэрэг 20 гаруй иргэдээс амаар болон бичгээр тавьсан асуултад  холбогдох хүмүүс хариулт өгч гаргасан саналыг нь хүлээн авлаа. Мөн уг арга хэмжээнд сумдаас тус бүр 10 хүний төлөөлөл оролцсон. Энэ үеэр “Lumino” хамтлаг болон зарим уран бүтээлчдийн тоглолтыг иргэдэд сонирхуулав.   “Монгол хүн-2020” хэлэлцүүлгийг орон даяар явуулж дүнг нэгтгээд улс орноо хэрхэн хөгжүүлэх, тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэхийгг төлөвлөн 2020 онд гэхэд монгол хүн яаж эрх чөлөөтэй, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, аюулгүй орчинтой, ажилтай, орлоготой болох арга замыг тодорхойлох ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж