Зам засварын эхний тендерийг зарлалаа

Хуучирсан мэдээ: 2011.02.26-нд нийтлэгдсэн

Зам засварын эхний тендерийг зарлалаа

Энэ онд Булган аймгийн Урьтаас Хутаг-Өндөр сум хүртэл замын тодорхой хэсэг олон улсын санхүүжилтээр үргэлжлэн тавихаас гадна аймгийн төвд хатуу хучилттай хоёр км засмал тавина.  Эхний ээлжид  цэнгэлдэх хүрээлэнгээс Дашчойнхорлон хийд хүртэлх замын гүйцэтгэгчийг шалгаруулахаар тендер зарлаад байна

Сүүлийн хоёр жилд улсын чанартай 145.5 км хатуу хучилттай замыг ашиглалтад оруулсны дүнд аймгийн авто замын сүлжээнд засмал замын эзлэх хэмжээ есөн хувьд хүрчээ. 2008 оноос хоёр дахин  өссөний дотор 2010 онд  111 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулсан байна. Тус аймгийн нутаг дэвсгэрт улсын чанартай Хангайн давааны Дашинчилэнчиглэл, Эрдэнэт-Булган-Уньт хүртэлх, Рашаант сумын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх хэсэг, Дашинчилэн-Өгийнуур чиглэлийн замаас Могод сумын нутагаар дайран өнгөрдөг зэрэг улсын чанартай Булган хотын доторх орон нутгийн чанартай нийт 327  км орчим хатуу  хучилттай замыг тавьжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж